· Ёс зүй ба ёс суртахууны үүсэл, хөгжил · Бизнес ба бизнесийн ёс зүй · Бизнесийн ёс суртахуун · Бизнесийн байгууллагын соёл Нийгэм хэмээх хамтлагт хамрагдаж, тодорхой харилцаанд орж буй бид бүхний хувьд тухайн нийгмийнхээ дүрэм журам, хэм хэмжээг даган мөрдөх асуудал гарцаагүй шинж чанартай. Нэг талаас, хууль дүрэм, ёс зүйн хэм хэмжээ зөрчилдөх ёсгүй. Нөгөө талаас, саяын дурдсан хоёр төрлийн хэм хэмжээнээс ангид эсвэл үл захирагдах, даган мөрдөхгүй байх эрхтэй нийгмийн гишүүн гэж байдаггүй. Өнөөдрийн бидний үзэх ёстой хичээлийн нэр “Бизнесийн ёс зүй” болно. Бизнесийн ёс зүй гэх ухагдахууныг авч үзэхийн урьд давын өмнө судалбаас зохилтой тодорхой ойлголтууд байна. Эдгээрийн нэг нь ёс зүй гэх ойлголт юм. Ингэхэд ёс зүй гэж юуг хэлэх вэ? Үг зүйн хувьд ёс зүй буюу ethos нь эртний...